2020.10.20
Эрүүл мэнд
Д.Сарангэрэл: Эмийн үнийн хөөрөгдлөөс сэргийлэх ёстой
Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.05.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Д.Сарангэрэл саналаа хэллээ.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль 2012-2016, 2016-2020 оны парлементийн үед хэлэлцэгдэх гэж орж ирээд яг ийм байдлаас болоод хойшлогдсон юм. Хойшлогдсоор арав дах жилдээ орж байна. Та бүхэн засаж залруулах ёстой хэсгүүд дээр өөрсдөө ажлын хэсэгт ороод ажиллах бүрэн боломжтой. Энэ бол эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний шинэчилсэн найруулага. Ингэж шүүмжилсээр ардаа орхисноос эмийн үнэ өндөр, чанарын баталгаагүй эмүүд борлуулагдсан хэвээрээ байсаар байгаа юм.
Агентлаг байгуулах боломжийг анх удаа засгийн газар гаргаж өгснийг бүү алдаасай гэж хүсч байна. 1990 ээд оноос хойш эмнэлгийн хүртээмж бага байсан. Харин одоо эм хангалттай болсон. Хамгийн гол нь чанар, үнийн асуудал байна. Тийм учраас агентлаг байгуулагдсанаар бидний яриад байгаа асуудлууд шийдэгдэх юм. Яам дангаараа үүнийг хийдэггүй байна.
ШИНЭ МЭДЭЭ
БОАЖЯ 2020 оны онцлох ажлаа тайлагнаж байна
2020.12.30