2020.10.14
Орон нутгийн хөгжил
7000 гэрлийг Сонгинохайрхан дүүргийн 31-р хороонд суурилуулна
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Н.Учрал, Х.Нямбаатар нар энэ сарын 13-ны мягмар гарагт “Бүрэн гэрэлтүүлэгтэй Сонгинохайрхан” нээлтийн ажиллагаанд оролцлоо.
“Дэд бүтцийн хөгжил Сонгинохайрхан төслийн гэр хорооллыг гэрэлтүүлэх “Бүрэн гэрэлтүүлэгтэй Сонгинохайрхан” нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо.
Энэ төслийн хүрээнд 7000 гэрлийг Сонгинохайрхан дүүргийн 31 хороонд суурилуулах юм. Ингэснээр Сонгинохайрхан дүүрэг бүтэн гэрэлтэнэ. Энэ нь иргэдийн аюулгүй, тав тухтай орчинд амьдрах нөхцөлд олон дэвшил авч ирэх ач холбогдолтой билээ. Энэ ажлыг улс, нийслэлийн төсвийн хөрөнгө болон Австрийн Засгийн газрын санхүүжилтээр шийдвэрлэж байгаа юм.
ШИНЭ МЭДЭЭ
Бизнес эрхлэгчдийн форум зохион байгуулна
2021.12.16
Монгол Ардын Намын XXX их хурал боллоо
2021.12.06