МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.10.08
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Ё.Баатарбилэг: Монгол кино үйлдвэрийг Соёлын яам анхааралдаа авах хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.10.08\ нэгдсэн хуралдаанаар Кино урлагийг дэмжих хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд хуулийн төслийн санаачлагчидаас асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: 

Кино урлагийг яаж дэмжих гээд байгаа вэ түүх, эх оронч, эерэг нөлөө үзүүлэх кинонуудад төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлье. Нөгөө талаараа бусад арилжааны төрлийн кинонууд байвал хөнгөлөлттэй зээл олгоё. Киноны уран бүтээлчид санхүү дээрээ суучихдаг асуудалтай байдаг. Гадны киноны уран бүтээлчид дураараа орж ирж кино хийгээд байгаад хяналттай зөвшөөрөл олгоё. Бид бусад театр гэх мэт өөр салбарууд руу орвол энэ нь хууль биш болно. Энэ хуулийг хэлэлцэхийг дэмжиж байгаа. Кино урлагийг ингэж дэмжинэ гэсэн хууль эрх зүйн орчныг бүрдүүлээсэй гэж хүсч байна. 

2. Монгол кино үйлдвэр нэгтгэлтэй холбоотой асуудлыг Соёлын яам анхааралдаа аваарай. Маш олон жилийн турш хувь хүний өмч шиг биш ч юм шиг байсаар ирлээ. Өнгөрсөн 60,70 жилийн киноны хөгжлийн бүх зүйл тэнд хадгалагдаж байна. Гэтэл энэ нь хувийн өмч байгаа юм шиг авч хэрэглэж болдоггүй. Үүнийг нийтийн өмч болгож, нээлттэй болгох, төр үүнийг анхааралдаа авахыг киноныхон бүгд  хэлж байгаа. Үүнийг байнгын хороо, яам хоёр анхааралдаа авч хоосон яриа битгий болгоорой гэж хүсч байна.

ШИНЭ МЭДЭЭ