2020.10.08
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Монголчуудын бүтээсэн өв соёл бүхэн хүний дотоод сэтгэл оюунтай уялдуулсан байдаг

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.10.08\ нэгдсэн хуралдаанаар Кино урлагийг дэмжих хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд хуулийн төслийн санаачлагчидаас асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: 

1."Монголын түүхэн эх сурвалжаа үзвэл Монголчуудын бүтээсэн өв соёл бүхэн хүний дотоод сэтгэл оюунтай уялдуулсан байдаг. Язгуурынхаа үнэт зүйлийг алдаж болохгүй энэ талаар юу бодож байна вэ? Монгол ахуй хөдөлмөрч, ажилсаг чанар дээр суурилдаг. Хүн бол бие бялдрын хувьд эрүүл чийрэг, хатуужилтай ажилсаг чанарыг олсноор юуг ч хийж болдог. Харин өнөөдөр залхуу хойрго, бие бялдрын хувьд сул дорой, тэвчээргүй байвал хэчнээн сайхан кино бүтээж үзүүлсэн ч авах юмаа авч чадахгүй байдал байна. Тиймээс соёлын яам энэ тал руу анхаарал хандуулах саналтай байна.

2. Кино урлагийн уран бүтээлчдийнхээ боловсон хүчний бодлого, хүний нөөцийн асуудал дээр анхаарах хэрэгтэй. Цогт тайжаас авахуулаад түрүү үеийн уран бүтээлчдийн хэл яриа, биеийн хэл өгүүлэмжүүд нь язгуур үнэт зүйлээ хадгалж харуулсан байдаг. Гэтэл дараа үеийн уран бүтээлчдээ өөр газарт бэлтгээд ирэхээр ихэнх нь гадаад маягийн шинжтэй болж байна. 1990 оноос хойш барууныг хэт дуурайсан байдал уруу хэлбийсэн. 1990 оноос хойш кино урлагийн тал дээр баримталж байгаа бодлого алдагдсан, энэ хугацаанд хийгдсэн кинонууд яаж бүтээгдсэн бэ?

3.Буруу зүйл рүү уриалж, сурталчилсан кино хэдэн хувийг эзэлж байна вэ?

4.Кино урлагийн санг зөвхөн зарцуулаад дуусах биш, эргээд ашигтай байх. Дэлхийн зах зээл дээр гаргах бололцоо байна уу?"

Түүний асуултад Соёлын сайд С.Чулуун хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ