2020.10.07
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Ё.Баатарбилэг: Кино урлагийг дэмжих сангийн асуудлыг нухацтай авч хэлэлцэж маш тодорхой болгох ёстой
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн \2020.10.07\ хуралдаанаар Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдээр /Засгийн газар 2019.04.06-ны өдөр өргөн мэдүүлсэн/ хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:
Хуулийн төслийг боловсрууласан хүний хувьд хэлэхэд тухайн үед ерөнхий хийсэн. Уран бүтээлчид гадныхантай кино хийх гэдэг. Наад зах нь зөвшөөрөл гэх мэт шат дараалал нэмж хүнд суртал болгодог. Үүнийг дагасан баахан чирэгдэл болгочих байх гэсэн үүднээс ерөнхий байх хэрэгтэй гэж үзсэн. Тэгэхдээ энэ ерөнхий дотор агуулга том байх ёстой гэж ерөнхий хийж байсан.
Санхүүжилтийн асуудал хамгийн их яригддаг. Кино уран бүтээлчид кино хийж ирсэн. Цаашдаа ч хийнэ. Одоо бүс нутгийн хэмжээнд гарахаар кино гэж ярьж байна. Олон улсын хэмжээний кино бас яригдаж байна. Ямар ч кино хийсэн төсөв санхүүгээс бүрдэнэ. Энэ санхүүг төрөөс хэрхэн зохицуулж болох вэ? гэдгийг хуулинд ерөнхий оруулж өгөх хэрэгтэй.
Уран бүтээлчид кино урлагын сан байгуулан түүнээс дэмжлэг авах нь зөв гэж үзэж байна. Үүнд хоёр асуудал байна. Эргэн төлөгдөх үү? эргэн төлөгдөхгүй юу?