УИХ-ын гишүүн Дү.Сумъяабазар: Ирээдүйн 30 жилийн хөгжлийн чиг хандлагыг зөв тодорхойлох хэрэгтэй
Залуусын оролцоо Улаанбаатар хотын хөгжилд чухал хувь нэмэр оруулна.
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар:
Нийслэл Улаанбаатар хотод тулгамдаж байгаа олон асуудал байна. Ард иргэдийг бухимдуулж байгаа асуудал мөн сүүлийн үед түгжрэлтэй холбоотой стресстэй байгаа энэ цаг үед хотыг яаж хөгжүүлэх вэ? Энэ асуудлаас хэрхэн үе шаттайгаар гарах алхмыг хийх вэ? гэсэн бодлого боловсруулсан. Хотын хөгжил Улсын Их Хурал, Засгийн газрын үйл ажиллагаа, шийдвэртэй шууд хамааралтай. Ирээдүйн 30 жилийн хөгжлийн хандлагыг зөв тодорхойлох хэрэгтэй юм.