МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Дорноговь аймагт Ковид-19 оношилгооны PCR лаборатори байгуулна
2020.10.01
Эрүүл мэнд

Дорноговь аймагт Ковид-19 оношилгооны PCR лаборатори байгуулна

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Оношилгоо, зайн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийн нээлтийн арга хэмжээнд оролцлоо.

“Рио Тинто” ХХК-ийн Монгол дахь салбар болон “Оюу толгой” ХХК-ийн 1,7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр НҮБ-ын Хүн амын сангаас хэрэгжүүлж энэхүү төслийн хүрээнд Улаанбаатар хот болон Дорноговь, Өмнөговь аймагт “КОВИД-19”-ийн оношилгооны 4 PCR лаборатори байгуулах бөгөөд тогтмол эмчийн хяналтад байх шаардлагатай иргэдэд хүрч үйлчлэх телемедицин үйлчилгээ нэвтрүүлнэ.

PCR лабораторийн хүртээмжийг нэмэгдүүлснээр КОВИД-19 төдийгүй сүрьеэ, ханиад, томуу, томуу төст өвчнүүд, мөн бусад халдварт өвчнүүдийг оношлох хүчин чадал нэмэгдэнэ.
Мөн, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг алслагдсан иргэдэд хүрч үзүүлэхэд шаардлагатай эрүүл мэндийн багаж хэрэгслийн багц ба нарийн мэргэжлийн эмч нартай зайнаас холбогдон програм хангамжаар хангах, иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр Дорноговь аймгаас 20 багийн эмчийг сургалтад хамруулах юм.


Дорноговь аймагт энэ төслийг хэрэгжүүлэх болсон нь эрүүл мэндийн салбарын өмнө тулгамдаж байгаа хамгийн чухал асуудлыг шийдвэрлэх цаг үеэ олсон хөрөнгө оруулалт байна. Эмнэлгийн үйлчилгээг хурдан шуурхай авах боломжийг Дорноговь аймагт нээж байгаа НҮБ-ын Хүн амын сан, Рио Тинто, Оюутолгой компаниудад талархал илэрхийлж, та бүхний сайн үйлсийн аянд амжилт хүсээд Дорноговь аймгийн ард иргэдийн өмнөөс дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлье.

ШИНЭ МЭДЭЭ