2020.10.02
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Х.Нямбаатар: Гэр бүлийн тухай хуулийг ХЗБХ-оор хэлэлцэх, эсхүл ХЗДХЯ боловсруулж өргөн барих ёстой

Улсын Их Хурлын 2020 намрын ээлжит өнөөдрийн \2020.10.02\  чуулганаар “Зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Уг тогтоолын төсөлд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэгдсэн зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн хууль санаачлагч нь өөрчлөгдсөн, зарим төслийн талаар шинээр байгуулагдсан Засгийн газраас санал авах шаардлагатай байгаа тул хавсралтад дурдсан хууль, УИХ-ын бусад шидйвэрийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаахаар тусгажээ. Мөн Байнгын хороодоос ирсэн саналыг үндэслэн уг тогтоолын хавсралтад 33 хуулийн төсөл, Улсын Их Хурлын таван тогтоолын төслийг хууль санаачлагчид нь буцаахаар тусгасан байна.

Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: 

"Би зарчмын 2 өөр саналтай байна.

  1. Өнөөдөр Монгол Улсад ФАТФ-ын газар дээрх шалгалт явагдаж байна. Энэ байгууллагын өмнө бид үүрэг хүлээсэн. 10 сарын 18-аас 20-ны орчим Парист хуралдах ФАТФ-ын хурлаар Монгол Улсыг хар, саарал жагсаалтаас гаргах асуудлыг өнөөдрийн энэ шалгатаар шийднэ. Бид цаашид мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлдээ ОУ-ын байгууллагуудын өмнө биелүүлэх үүрэгтээ хоцорч яваа. Стратегиэ батлах ёстой. Ашгийн төлөө буй хууийн этгээдийн хуулиа батлах үүрэгтэй үлдэж байна. Гэтэл энэ тогтоолын төсөлд ашгийн төлөө бус хуулийн этгээдийн хуулийг татахаар оруулж ирлээ. Үүнийг буцаан татах жагсаалтаас хасуулмаар байна.
  2.  Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анх удаа ХНХЯ-аас өргөн барьж, НББСШУБХ-оор хэлэлцэх асуудал яригдаж байхад бид УИХ-ын даргын зөвлөлөөр ярьж энэ болүндсэн хуульд заасан нийгмийн суурь харилцааг зохицуулж байгаа хууль тул ХЗБХ эсвэл татах ёстой гэсэн байр суурьтай байсан. Одоо ХЗБХ дээр байгаа. 1997 оны хуулиудын хувийн хэргийг эргэн хараарай. 1997 оны ХЗБХ энэ хуулийг ХЗДХЯ боловсруулж ХЗБХ-оор хэлэлцүүлэн батлуулсан байдаг. Тиймээс Гэр бүлийн тухай хуулийг Үндсэн хууль болон бусад хуультай уялдуулж, нийлээн уншуур хийж батлах ёстой. Нэг бол ХЗБХ дээр хэлэлцүүл эсвэл татаж авах саналтай байна."

Түүний асуултад УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга С.Бямбацогт хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ