2020.09.30
Орон нутгийн хөгжил
Монголын хамгийн шилдэг эмч нар Орхон аймагт байрлаж ажиллана
Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Ж.Чинбүрэн нар Эрдэнэт хотын Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газартай хамтран “Эрүүл Эрдэнэт хүн” хөтөлбөр хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа.
Ингэснээр Орхон аймагт Монгол Улсын хамгийн шилдэг эмч нар 3-6 сарын хугацаатай байрлаж ажиллах нөхцөл бүрдэж байгаа аж.
Санамж бичигт гарын үсэг зурах үеэр Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут хэлэхдээ, Эрдэнэт хотод ажиллах эмч нарт 5 сая төгрөгийн цалин олгож, байрлаж ажиллах хугацаандаа амьдрах байрыг нь шийдвэрлэнэ. Энэ ажлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ гэдгийг тодотгов.
Уг арга хэмжээ 2024 оны 12 дугаар хүртэл үргэлжлэх бөгөөд үүний үр дүнд орон нутгийн эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд шилдэг эмч нараас суралцах боломж бүрдэхийн зэрэгцээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж бодитоор нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм байна.