2020.09.25
Улстөр

С.Одонтуяа: Үе үеийн сонгуулийн булхиа, луйврыг зогсоож байж шударга сонгууль болно

2020.09.25-ны өдөр TV9 телевизийн "Орон нутгийн сонгууль-2020" нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн С.Одонтуяа оролцлоо.

Нэвтрүүлгээр үе үеийн сонгуулиудын үйл явц, сонгуулийн тухай хууль, эрх зүйн зохицуулалт, сонгогчдын боловсрол, улс төрийн нам, нэр дэвшигчидтэй холбоотой үүсдэг асуудлуудын талаар оролцогчид байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

"Өнгөрсөн ба одоогийн өгч байгаа сонгуульд хамгийн сэтгэл зовж байгаа зүйл бол сонгуулийн булхиа, луйварыг яах ёстой вэ гэдэг асуудал гарч ирж байгаа. Үнэхээр бодитоор дүн гарч байгаа бол өөр. Гэтэл захаасаа булхай, луйварууд хөвөрч эхэлж байна. Үүн дээр бодит шийдэлүүд хэрэгтэй байгаа учраас манай Эмэгтэйчүүдийн байгууллагууд уулзаж ярилцсан. Бид "Шударга сонгууль, эмэгтэйчүүд" гэсэн хөдөлгөөн өрнүүлье. Сонгууль өгөөд гарч ирж байгаа хүмүүсийн бүгдийнх нь видео бичлэгийг хийе. Үүнийг бүгдийг нь тулгаж үзнэ. Нэг хүн хоёроос өөр газарт сонгууль өгсөн байвал эрүүгийн хуулиар ял эдлэх ёстой."

ШИНЭ МЭДЭЭ