2020.09.23
Орон нутгийн хөгжил
УИХ-ын гишүүд иргэдэд талархлаа илэрхийлэв
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал нар 9 дүгээр сарын 16-20-ны өдрүүдэд “Талархлын уулзалт”-аа хийж, аймгийнхаа бүх сумыг нар зөв тойрч Баруун-Уртад өндөрлүүллээ.
Нийт 13 сумын 3000 гаруй иргэнтэй уулзан талархлаа илэрхийлж, мөн орон нутгийн иргэд сонгогчдынхоо санал хүсэлтийг сонсон, ахмадуудад хүндэтгэл үзүүлэв.
Гишүүд уулзалт бүрийн өмнө УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцсэн асуудлын талаар, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Сүхбаатар аймагт хэрэгжих хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын талаар танилцуулж байлаа. Мөн иргэдийнхээ хүсэн хүлээж буй олон шинэ ажил, хөрөнгө орууллатыг аймаг руу татаж эрч хүчтэй ажиллахаа илэрхийллээ.
Аймгийн нутаг дэвсгэрт төмөр зам тавьж ашиглалтад орсноор 3000-5000 ажлын байр бий болно. Ирэх дөрвөн жилд Бичигт чиглэлийн хатуу хучилттай авто замаас гадна Баруун-Уртаас Дарьганга, Сүхбаатар сумын төвийг засмал замаар холбох зураг төслийг нь хийлгэж байгаагаа УИХ-ын гишүүн Ж.Батсуурь дурдав.
Талархлын уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнагдсан хүмүүсийн шагналыг гардуулан өгсөн юм.
ШИНЭ МЭДЭЭ
Ажлын хэсгийн танилцуулгыг сонслоо
2022.04.13
Монгол Улсын аваргууд шагналаа гардан авлаа
2022.01.31