2020.09.18
Гадаад харилцаа
Япон Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяаши Хироюкийг хүлээн авч уулзан хоёр орны хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд Х.Нямбаатар сайд “Манай хоёр улсын харилцаа тогтвортой хөгжиж, хамтын ажиллагаа өргөн хүрээтэй түншлэлийн түвшинд хүрч, “Стратегийн түншлэл” хөгжүүлж олон салбарын харилцаа өргөжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм.
Түүнчлэн тэрбээр Япон Улсын холбогдох яам, байгууллагуудтай санамж бичиг байгуулж, харилцан эрх зүйн туслалцаа үзүүлэх мөн ХЗДХЯ-ны харьяа агентлагуудын албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх, ижил чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.