МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 50 хүүхдийн цэцэрлэг нээлтээ хийлээ
2020.09.11
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 50 хүүхдийн цэцэрлэг нээлтээ хийлээ

Өнөөдөр /2020.09.11/ УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар нар Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатарт ажиллаж байна.

Тэд АНУ-ын Цэргийн инженерийн Корпусын буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар суманд баригдсан 50 хүүхдийн цэцэрлэгийн нээлтэд оролцлоо. АНУ-ын хөрөнгө оруулалттай зургаан цэцэрлэг Монгол улсын хэмжээнд баригдсаны нэг нь ийнхүү Сэлэнгэ аймагт сүндэрлэж үйл ажиллагаа явуулахад бэлэн болжээ.

Тэд одоо Сэлэнгэ аймгийн ЕБ-ын лаборатори IV сургуульд ажиллаж байна. Нийт 72 багш, ажилчидтай тус сургууль энэ хичээлийн жилд нийт 33 бүлгийн 1010 сурагчтайгаар цар тахлын үеийн журмыг мөрдөн үйл ажиллагаа явуулж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Ундрам тус сургуулийн ахлах ангийн сурагчидтай уулзаж мэргэжил сонголтоо зөв хийхийн чухлыг хэлээд ирэх онд уг сэдвээр төгсөх ангийн сурагчдад лекц уншиж, уулзалт хийхээр боллоо.

ШИНЭ МЭДЭЭ