2020.08.25
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Т.Аубакир: Малчдын хүүхдүүдийн түр цэцэрлэгтэй холбоотой заалт бий юу?

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2020.08.25) хуралдаан гишүүдийн 58.8 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

УИХ-ын гишүүн Т.Аубакир: 

Хүн бүрт чанартай боловсрол тэгш эзэмшүүлэх нөхцөл бүрдүүлж, мэдлэг чадвартай хүний нөөц бэлтгэж төлөвшүүлнэ гэсэн байна. Зарим аймагт малчдын хүүхдүүдийг харах түр цэцэрлэг ажиллаж байсан байна. Энэ цаашдаа хэрхэн хэрэгжих вэ? Малчдыг хүүхдүүдэд энэ боловсролыг хэрхэн эзэмшүүлэх вэ? Нөхцөл бололцоо байна уу? Бас нэг асуудал бол хувийн болон төрийн дээд сургуулийн төлбөр заавал урьдчилж төл гэдэг. Энэ цар тахлын үед энэ нөхцөл хэвээр байх уу? 

ШИНЭ МЭДЭЭ