МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Дорноговь аймгийн МСҮТ-ийн үйл ажиллагаатай танилцлаа
2020.09.03
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Дорноговь аймгийн МСҮТ-ийн үйл ажиллагаатай танилцлаа

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан тойрогтоо ажиллаж байна. Дорноговь аймагт төмөр замын их бүтээн байгуулалт өрнөж байгаатай холбоотойгоор тус аймгийн МСҮТ-д төмөр замын мэргэжлээр 2020-2021 оны хичээлийн жилд төмөр замын чиглэлээр анги нээж,  хүүхдүүд элсэн суралцаж эхлээд байна.

УБТЗ ХНН -ээс мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд хамтарч ажиллах юм.

Төмөр замын мэргэжлээр вагон үзэгч-засварчин, зүтгүүрийн туслах машинч, төмөр замын замчин, өртөөний жижүүр-найруулагч, илчит тэрэгний засварчин зэрэг 5 төрлөөр суралцана.

Сургалт, дотуур байр үнэ төлбөргүй. Суралцагч бүр 200.000 төгрөгийн тэтгэлэгтэй, мэргэжлийн үнэмлэхтэй төгсөх боломжтой болж байна.

Б.Дэлгэрсайхан гишүүн МСҮТ-ийн сургуулийн хичээлийн болон дадлагын байртай танилцлаа.

ШИНЭ МЭДЭЭ