МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа
2020.08.28
Эдийн засаг, Худалдаа

“Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2020.08.28) хуралдаанаар“Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа.

ЭЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа танилцууллаа. 

Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Г.Амартүвшин, Х.Булгантуяа, Б Жавхлан, Ч.Ундрам нарын 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн юм.

Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан төслийн хавсралтын 1.5-д “Банкны зээлийн бүтээгдэхүүнийг боловсронгуй болгож иргэдийн шууд орлогоор барьцаалсан бүтээгдэхүүнд өөрчлөлт оруулах” гэсэн 6 дахь дэд заалт нэмэх, 2.4-т “Мөнгө хүүлэлтийг хязгаарлах зорилгоор зээлийн хүүгийн хязгаарыг тогтоох (Банк, банк бус буюу тусгай зөвшөөрлөөр зээл олгодог байгууллагуудын хүү)” гэсэн 2.4.4 дэх заалт шинээр нэмэх, хавсралтын 2.1 дэх заалтын “Банкны зээлийн хоёр дахь зах зээлийн активын удирдлагын үйл ажиллагааны үндсэн дээр хөгжүүлэх зорилгоор активын удирдлагын мэргэшсэн институтийн эрх зүйн орчныг бүрдүүлэх” гэсэн 3 дахь дэд заалтыг банкуудын хариуцлагыг сулруулах бөгөөд салбарт үзүүлэх сөрөг нөлөө их байгаа тул хасах зэрэг зарчмын зөрүүтэй саналуудыг төсөлд тусгасан байна. 

Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж дууссаны дараа гишүүдийн олонхи дэмжиж уг тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. 

ШИНЭ МЭДЭЭ