МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

О.Цогтгэрэл: Салбар хоорондын уялдааг хангах шаардлагатай
2020.08.28
Эдийн засаг, Худалдаа

О.Цогтгэрэл: Салбар хоорондын уялдааг хангах шаардлагатай

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2020.08.28/ хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: 

"Одоо бид ирэх 5 жил Монгол Улсыг хэрхэн хөгжүүлэх тухай асуудлыг хэлэлцээд эцсийн шатандаа явж байна. гэтэл бид Монгол Улсыг босоо хуваалтанд хийж 16 сайд юу хийх вэ гэдэг асуудал яриад байдаг. Салбар хооронд дундаа шийдэх асуудлыг шийдэх боломжгүй харагдаад байна. 

Жишээ нь орон нутагт аймаг хооронд уялдаа холбоо шаардсан асуудал гарч байна. Төв аймгийн хойд, Сэлэнгэ аймгийн урд сумдад тариалан эрхлэлтийг ярих хэрэгтэй. гэтэл 2 өөр аймаг учраас тариаланчид эрх ашгаа нэгтгэж чадахгүй байна. Энэ жил төмс эрэлтээ давсан бол өнгөрсөн жил дутаж байсан. Энэ мэтчилэн салбар хоорондыг нэгтгэдэг хөгжлийн бодлогын яам байхгүй болохоор жижиг жижиг 16 яам хуваагдсан салбар дундын асуудлаа шийдэхгүй алдагдах асуудал үүснэ. Тиймээс энэ уялдаагаа хангаж байж олон асуудлыг шийдэх боломж бүрдэнэ.

Эдийн засгийн бүс гэдэг ойлголтыг шинээр бий болгохгүй бол олон жижиг асуудлын хооронд хүчээ тарамдсан хөгжлийн төлөвлөгөө батлах гэж байна гэж би ойлгож байна."

ШИНЭ МЭДЭЭ