МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.08.28
Эдийн засаг, Худалдаа

Б.Баттөмөр: 30 жилийн хугацаанд 32 банканд зөвшөөрөл олгосон байна

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2020.08.28/ хуралдаан боллоо. Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нарын 5 гишүүн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр хуулийн төсөлтэй холбогдуулан тайлбар хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

"Монгол Улс 2 шатны банк үүсээд 30 гаруй жил болж байна. Энэ хугацаанд төрийн зохицуулалт хийгдээгүй явсаар 32 банкинд зөвшөөрөл олгосон байдаг. Одоо 16 банк байгаа бөгөөд 20 орчим нь дампуурсан. Энэ хугацаанд зээлийн хүү 30% хүрч байсан тохиолдол бий. 2019 оны жилийн эцсийн дүнгээр 16,3%, 2020 оны 7 сарын 1 ний байдлаар 15,7% болсон. 6 сарын хугацаанд 0,6%-иар буурсан байна. 2020 оны жилийн эцсийн байдлаар 1% буурах хүлээлт байна. Тиймээс 4%-ийн бууралтыг 2021 оны жилийн эцэст хүрэх боломжгүй. Ингэхээр жил бүр 1% буурна гэж төлөвлөх ёстой. Тиймээс цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ ингэж төлөвлөн явах нь илүү оновтой юм."

ШИНЭ МЭДЭЭ