МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны хүүхдүүд шинэ сургуультай болно
2020.08.28
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны хүүхдүүд шинэ сургуультай болно

Чингэлтэй дүүргийн алслагдсан гэр хорооллын бүс, 7-р хороонд Дэлхийн жишигт нийцсэн 720 хүүхдийн сургууль ашиглалтад ороход бэлэн боллоо.

Тус сургууль нь Японы хөрөнгө оруулалтаар баригдсан бөгөөд газар хөдлөлтөд хорогдох байр болон ашиглагдах боломжтой аж. 1 ангид хамгийн ихдээ 36 хүүхэд хүлээн авахаар тооцсон бөгөөд нийт 85 ажлын байр шинээр бий болж байна.

Сургуулийн спорт заал нь Нидерланд улсын зориулалтын олон улсын стандартад нийцсэн зөөлөн шалавчаар тохижуулагдсан.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй зэрэг хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаж чадсан байна.

Чингэлтэй дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүн М.Оюунчимэг хүүхэд багачуудаа цэцэрлэг, сургуульд бүрэн хамруулахын тулд шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилтийг улсын нэгдсэн төсөвт суулгаж, чанар гүйцэтгэлд нь хяналт тавьж биечлэн анхааран ажиллаж байна.

ШИНЭ МЭДЭЭ