МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.08.27
Эдийн засаг, Худалдаа

Ё.Баатарбилэг: Иргэд фитнесс клубуудад хөнгөлөлттэй үнээр хичээллэх боломжийг хааж болохгүй

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн \2020.08.27\ хуралдаан 9 цаг 00 минутад эхэллээ. Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,  Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Гаалийн албан татвараас хөнгөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Биеийн тамир, спортын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хуулийн төслүүдтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

“Магадлан итгэмжлэгдсэн фитнесс клубуудад хөнгөлөлттэй үнээр хичээллэх боломжийг бүрдүүлсэн ч цар тахлын улмаас фитнесс клубуудын үйл ажиллагааг хаасан. Сүүлийн 2 сар ажилласан ч даатгалын сангаас мөнгө авч амжаагүй байтал төсвийн тодотголоор хасагдаад ороод ирлээ. Нийслэлээс гадна орон нутгийн иргэд, залууст хичээллээх, суралцах орчныг нь нээлттэй байлгах ёстой. Энэ заалтыг БСШУСБХ-ны хуралдаан дээр дэмжсэн.

Иргэдийн зөв дадал, эрүүл амьдралыг дэмжсэн энэ асуудлыг гишүүд маань дэмжээд өгөх ёстой. Ядаж Эрүүл мэндийн хуульд байгаа заалтыг нь хэвээр үлдээж, хэрэгжих хугацааг  нь хойшлуулах боломжтой.” 

ШИНЭ МЭДЭЭ