МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.08.26
Эдийн засаг, Худалдаа

Ж.Ганбаатар: Цар тахлын үед ажилласан алба хаагчдад түр хугацааны дэмжлэг 10 сая долларыг ямар журмаар олгох вэ?

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2020.08.26) хуралдаанаар Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ.

Яаралтай горимоор УИХ-аар хэлэлцэн батлуулахаар оруулж ирсэн дээрх хэлэлцээрийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар:

“- Нийт 20 сая долларын бичил бизнес эрхлэгчдэд үзүүлэх дэмжлэг 5,5 сая долларыг яаж зарцуулах вэ?

-          Цар тахлын үед ажилласан алба хаагчдад олгох түр хугацааны дэмжлэг 10 сая доллар нь ямар журмаар олгогдох вэ? Орон сууц уу? бэлэн мөнгөөр үү?

-          Ур чадварын шинэчлэлтийн хөтөлбөрт 1 сая доллар зарцуулна гэсэн байна. Энэ ямар учиртай хөтөлбөр вэ?

-          Төслийн удирдлагад дэмжлэг үзүүлэх 1,5 сая доллар гэсэн байна. Энэ ямар төсөл вэ?”

Түүний асуултанд ХНХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Амартөгс хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ