2020.08.26
Эдийн засаг, Худалдаа
Д.Тогтохсүрэн: МҮОНРТ-ийн төсвийн дэмжлэгийг эргэн харах боломжтой юу?
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо өнөөдөр /2020.08.26/ хуралдаж, 2020 оны нэгдсэн төсвийн тухай болон холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:
“МҮОНРТ-ийн 2020 оны төсөвтэй холбоотой асуудлыг ярьмаар байна. Төсвөөс дэмжлэг өгдөг. Өнгөрсөн онд 9 тэрбум төгрөгийн дэмжлэг өгөх юм байна. Төсвийн тодотголоор 5,2 тэрбум төгрөгийн дэмжлэгийг хассан гэсэн тоо байна. Энэ бол УИХ-ын даргад санал гаргасан. ТББХ санал гаргасан. Ажлын хэсгээс энд орж ирээгүй байна. Тиймээс ажлын хэсгээс энэ талаар асуумаар байна. Төсвийн тодотголдоо энэ дэмжлэгийг оруулахгүй бол МҮОНРТ хүнд байдалд орохоор байна.”
Түүний асуултад байнгын хорооны дарга Б.Жавхлан, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар хариуллаа.