МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.08.25
Зам, Тээвэр

Ж.Сүхбаатар: Сүүлийн жилүүдэд төрийн түвшинд архидалтын асуудал дээр дуугарахаа больсон

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2020.08.25/ хуралдаанаар  “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.


 

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар

ХҮН НИЙГМИЙН АМАР ТАЙВАН АЮУЛГҮЙ НИЙГЭМ гэдэг 7 дугаар зорилт дээр "Архидан согтуурахтай тэмцэх тэмцлийг хүчтэй болгож, архинаас хамааралтай иргэдийг эмчлэх үндэсний чадавхийг нэмэгдүүлнэ" гэж зааж өгмөөр байна. 

Мансуурах бодис, мал хулгайлах гэмт хэрэг зэргийг энд тавьчихаад байгаа юм. Яг үнэндээ өнөөдөр манайд архидал, түүнээс хамааралтай асуудлууд үндэсний хэмжээний асуудал болчихсон. Архитай холбоотой Үндэсний хөтөлбөр хэрэгжиж байгаа. Бүх түвшинд явж байгаа.  Тэгээд мөрийн хөтөлбөр, Үндсэн чиглэл хоёр дээр болохоор энэ асуудал тусдаггүй. Сүүлийн хэдэн жил төрийн түвшинд энэ асуудал дээр дуугарахаа ч больсон. Сан гэж бий. Энэ хөрөнгө нь ч хэрхэн зарцуулагддаг юм бүү мэд. Гэтэл архидалын асуудал нь сайжирчихсан юмуу гэхээр тийм биш байгаа. 

Дараагийн санал

Зорилт 9.3 дээр "Олон төрөлт ухаалаг нийтийн тээвэр хэрэглээнд нэвтэрсэн байна". Энд нэг өрөөсгөл байна. Нийтийн тээвэр бол цогц менежмент байдаг. Хэдэн автобус нэвтрүүлэх тухай асуудал биш. Зорчигчдын ая тухыг хангасан ариун цэвэр, аюулгүй хангасан нийтийн тээврийн буудалтай болох асуудал чухал тавигдаж байгаа юм. Тэгэхэээр "Олон төрөлт ухаалаг нийтийн тээвэр хэрэглээнд нэвтэрсэн байна" гэдгийг араас "Зорчигчлын Зорчигчдын ариун цэвэр, аюулгүй хангасан буудалтай байна" гэж томъёолох саналтай байна. 

ШИНЭ МЭДЭЭ