2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв
2020.08.21
Улстөр

2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн \2020.08.21\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. 

ТБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Амарсайхан танилцуулав.

Дэлхий даяар эрчимтэй тархаад байгаа коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахал нь Монгол Улс төдийгүй дэлхийн бусад орны нийгэм, эдийн засагт урьдчилан таамаглаагүй хохирлыг үзүүлээд байгаа юм. Уг нөхцөл байдлын улмаас эдийн засгийн идэвхжилт суларч, 2020 оны макро эдийн засгийн төсөөлөл анх тооцон төсөвт тусгаж байснаас өөрчлөгдөхөөр байгаа учраас дээрх хуулиудад өөрчлөлт оруулах шаардлага үүссэн юм. 

УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Хуралдааны төгсгөлд хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан юм

Тус Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан, Ж.Батсуурь, Ш.Раднаасэд, Б.Чойжилсүрэн нар ажилласан байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авсны дараа гишүүдийн олонхи уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр байнгын хороо руу шилжүүллээ.  

ШИНЭ МЭДЭЭ