2020.08.17
Улстөр
УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар С.Амарсайханыг сонгов
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар, ээлжит бус чуулганаар хэлэлцэх дөрвөн том асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргажээ.
Тодруулбал, нэгдүгээрт, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, хоёрдугаарт, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төсөл, гуравдугаарт, 2020 оны улсын нэгдсэн төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн тодотголын асуудал, дөрөвдүгээрт Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулыг төслийг хэлэлцжээ.
Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг боловсруулах ажлын баг гаргахаар шийдвэрлэж УИХ-ын гишүүн ТББХ-ны дарга Л.Энх-Амгалангаар ахлуулахаар болсон байна. Харин Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийг боловсруулах ажлын багийг УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ны дарга Ж.Ганбаатараар ахлуулахаар боллоо. Мөн Монгол Улсын 2020 оны төсвийн тодотголын асуудлаар Б.Жавхлангаар ахлуулсан ажлын баг гаргасан. Дээрх гурван ажлын баг хэлэлцүүлгийн явцад бүлгийн гишүүдийн саналыг төсөлд тусгаад явахаар тогтсон хэмээн УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэв.