МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж байна
2020.08.10
Орон нутгийн хөгжил

УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж байна

УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы завсарлагааны хугацаанд орон нутагт ажиллаж, Газрын тос боловсруулах үйлдвэр, төмөр зам, дэд бүтцийн бүтээн байгуулалтын явцтай танилцав.

Мөн тэрбээр Өмнөговь аймагт ажиллах үеэрээ Гашуунсухайт боомтын нөхцөл байдалтай танилцаж, албаныханд үүрэгөгч ажиллав. Коронавирусийн хорио цээрээс өмнө өдөрт нүүрс тээврийн 1000-1300 машин хилээр нэвтэрдэг байсан бол одоо 500, түүнээс цөөн машин хил нэвтэрч байна.

Тиймээс цар тахлын хориг, хязгаарлалтын онцгой нөхцөлд эдийн засгийн хамтын ажиллагааг зохистой хэлбэрээр үргэлжлүүлэх, иргэдийн зорчих хөдөлгөөн, бараа, түүхий эдийн тээвэрлэлтэд тулгарч буй асуудлаар Монгол Улс, БНХАУ-тай зөвшилцөж, цар тахлын үед хэрэгжүүлэх "Ногоон гарц”-ын түр журмыг хэлэлцэн тохирсон. Тус журмыг хэрэгжүүлэх талаар идэвх санаачилгатай ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгосон юм.

Мөн хил, гаалийн албан хаагчидтай холбоотой гардаг авлига, хүнд суртлын асуудал, зөрчил маргааныг таслан зогсоож, төрийн албан хаагч бүр ёс зүйгээ дээдэлж ажиллах ёстойг сануулсан. УИХ-д Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо байгуулсан учир ирэх дөрвөн жилд төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга, хариуцлагад эрс өөрчлөлт гарна гэдгийг онцолсон юм. 
Түүнчлэн УИХ-ын дарга Г.Занданшатар зээлийн хүүг бууруулах чиглэлээр Монголбанк болон арилжааны банкуудын удирдлагуудтай удаа дараагийн уулзалт хийж, Зээлийн хүүг бууруулах стратегийг тодорхойлсон УИХ-ын тогтоол батлан гаргахаар болсон зэрэг ажлыг амжуулж яваа билээ.
Харин УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон гишүүдийн хувьд тойрогтоо ажиллаж, иргэд сонгогчдынхоо санал хүсэлтийг сонсож явна. Тухайлбал, Архангай аймгаас УИХ-д хоёр дахь удаа сонгогдсон гишүүдийн хувьд тойрогтоо ажиллаж, иргэд сонгогчдынхоо санал хүсэлтийг сонсож явна.
Тухайлбал, Архангай аймгаас УИХ-д хоёр дахь удаа сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг нар тойрогтоо ажиллаж байгаа аж. Энэ үеэрээ тэд "Хавдрын аюулгүй Архангай” төслийг эхлүүлэх урьдчилсан хэлэлцүүлэгт оролцжээ. Дээрх төслийг хэрэгжүүлэх үүднээс ХСҮТ-тэй хамтран эмч, мэргэжилтнүүдийг сургаж, дадлагажуулахаас гадна стандартын дагуу тоноглосон хавдрын оношилгооны явуулын амбулаторийг шийдвэрлэнэ гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат энэ үеэр хэлсэн байна.

Түүнчлэн аймаг, орон нутгийн удирдлагууд Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт энэ хөтөлбөрийг тусгаж, 2021 оны төсөвт тодорхой хөрөнгийг тусгаж ажиллах талаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг чиглэл болгожээ. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг нарын хамт УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ажиллаж, "Хавдрын аюулгүй Архангай” төслийн хэлэлцүүлэгт оролцсон байна. Архангай аймагт "Хавдрын эдтилрүүлэг, оношилгоо, судалгааны төв"-ийн барилгын ажлыг энэ долоо хоногт эхлүүлж, ирэх сард ашиглалтад хүлээлгэн өгөх ажээ.

ШИНЭ МЭДЭЭ