МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.07.09
Улстөр

Ё.Баатарбилэг: Засгийн газрын асуудлыг байнгын хорооны ажилтай холих хэрэггүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.07.09\ хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: 

Байнгын хороо УИХ-ын гишүүдийн ажиллах боломж нөхцөлийг ханган ажиллах үүрэгтэй. Ялангуяа хууль тогтоох, хууль санаачлах, хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих ажилд бүрэн дэмжлэг үзүүлж ажиллах учиртай. Энэ агуулгаараа гурав хүртэлх хороонд орж ажиллаж болохоор болж байгааг дэмжиж байна. Гишүүд маань өргөн хүрээнд ажиллах хуүсэлтэй байсан. 

УИХ хууль тогтоох, хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих үүрэгтэй. Энэ парламентийн бүтэц бүрэлдэхүүн засгийн газрын үйл ажиллагаанд хэт оролцмооргүй байна. Байнгын хороодын ажлын чиг үүрэг давхцдаг. Хүндрэлтэй асуудлууд дунд нь орхигддог. Ялангуяа хүний эрхийн асуудал орхигддог. Аль байнгын хороо шийдэх нь тодорхойгүй болдог. 

Ёсзүйн байнгын хороо бол засгийн газрын үйл ажиллагаа. Үүгээр дамжиж засгийн газрын үйл ажиллагаанд оролцох гээд байна. Гишүүд ухамсартай байх хэрэгтэй.

ШИНЭ МЭДЭЭ