2020.07.06
Улстөр

С.Одонтуяа: Эдийн засгийн асуудал бид бүхний асуудал шүү

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.07.06\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтэц, түүнд оруулах өөрчлөлтийг тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Засгийн газрын бүтцийг 14 яамтай байхыг Төрийн байгуулалтын байнгын хорооноос дэмжсэн байна.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Эдийн засгийн асуудал нэг хүний асуудал биш ээ. Бид бүгдийн асуудал мөн учраас үүнд улс төржих хэрэггүй. Эдийн засгийн асар их хямралтай үед энэ бүтэц бүрэлдэхүүний талаар хэлэлцэж байгаад их сэтгэл зовниж байна. Энэ нөхцөл байдал энэ бий болгож байгаа бүтцийг даах уу? Ард түмний үүрэх ачааг хүндрүүлэхгүйгээр энэ бүтэц үйл ажиллагаагаа аваад явж чадах уу? гэдэгт сэтгэл маш зовж байна. Өнөөдөр төсвийг орлого нэг их наяд 490 тэр бумаар тасарчихсан, экспортын орлого 40% буусан, уул уурхайн орлого буурсан байдалтай байгаа. Зарим дэд сайд болон шинэ яамдыг 2021 оноос эхлүүлэх менежмент хэрэгтэй.

ШИНЭ МЭДЭЭ