Халдашгүй байдлын дэд хорооны гишүүдийг томиллоо
2020.07.02
Улстөр

Халдашгүй байдлын дэд хорооны гишүүдийг томиллоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.07.02\ нэгдсэн хуралдаанаар н баталлаа. 

ТББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцууллаа. 

Бүрэлдэхүүнд Н.Энхболд, С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, С.Бямбацогт нарыг багтаж байгаа юм.

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо нь УИХ-д хамгийн олон удаа сонгогдсон таван гишүүнээс бүрдэх бөгөөд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар хуульд заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас УИХ-д ирүүлсэн саналыг судалж, санал дүгнэлт гарган зохих Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оруулах чиг үүрэгтэйгээр ажилладаг.

УИХ-д дөрвөн удаа сонгогдсон бие даагч гишүүн Н.Алтанхуягийг дэд хорооны бүрэлдэхүүнд оруулах санал тавьсан ч тэрбээр өөрөө татгалзжээ.

ШИНЭ МЭДЭЭ