Үндэсний геологийн алба байгуулах тогтоол баталлаа
2020.06.23
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Үндэсний геологийн алба байгуулах тогтоол баталлаа

Засгийн газрын ээлжит бус хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Тэгвэл дөнгөж сая хуралдаанаар ‪Үндэсний геологийн албыг байгуулах тогтоолыг баталлаа.

Ингэснээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын батлагдсан төсвийн хүрээнд тодорхой зохицуулалтыг хийхээр болж байна.

Үндэсний геологийн алба нь газар нутгийн нийгэм, эдийн засгийн байдалд үнэлгээ дүгнэлт өгөх, ашигт малтмалын нөөц баялгийг тодорхойлох үүрэгтэй аж. 

Д.Сумъяабазар сайд “Үндэсний геологийн албыг албан ёсоор татан буулгаснаас хойш уул уурхай, геологийн салбарт төрийн бодлого, хараа хяналт суларсан. Монгол Улсад сүүлийн 30 жилийн хугацаанд бий болсон хариуцлагагүй уул уурхай, замбараагүй байдлыг төрийн бодлогоор цэгцэлж, оновчтой, зөв үе шаттай ажил хэрэгжүүлэх шаардлагатай байна” гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ