Шинэ Ховдын түүчээ болсон залуучуудтайгаа уулзлаа
2020.06.16
Улстөр

Шинэ Ховдын түүчээ болсон залуучуудтайгаа уулзлаа

Өнгөрсөн хугацаанд залуусаа байнга дэмжиж, тэдэнтэй ойр байсанд талархалтай байдгаа залуус маань хэлж байна.

ХОВДЫН ТҮҮЧЭЭ ОЗХ-ноос хийж хэрэгжүүлдэг олон ажлыг дурсаж байна. Миний хувьд цаг ямагт залуучуудтай ойр байхыг, тэдний хүсэл зоригийг сонсохыг хичээж ирсэн. Би Ховдынхоо залуучуудад чадах чинээгээрээ туслачих юмсан, дэмжчих юмсан гэсэн бодолтой явдаг.

Тийм ч учраас Ховдын оюутан залуучуудаа чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, өөрсдийгөө хөгжүүлэхэд туслах үүднээс 14 хоног тутам уулзалт, лекцийн арга хэмжээг тогтмол зохион байгуулж ирсэн.

  • ✔️Спортоор хичээллэх боломж олгож, долоо хоногт 5 удаа сагс, воллейбол тоглох заал авах ажлыг хэвшил болгосон.
  • ✔️АСК тэмцээнийг уламжлал болгон 3 дахь удаагаа зохион байгууллаа.
  • ✔️Оюутнуудаа жил бүр олон улсын хүүхдийн Найрамдал төвд хүлээн авч танилцуулан, хамтдаа хөгжин, суралцах боломжийг нээж өгдөг.
  • ✔️Сурлага, хичээл зүтгэлээрээ бусдыгаа хошуучилж байгаа оюутнууддаа “Сандаг сан”-гийн тэтгэлэг өгдөг.
  • ✔️Жил бүр ЕБС төгсөгчдөд ЭЕШ-аа амжилттай өгөхөд нь хөтөч болсон ШИНЭ АЛХАМ ном гардуулдаг.
  • ✔️ОЮУНЫ ИХ СОРИЛГО олимпиад зохион байгуулдаг гээд чамгүй олон ажил хийж ирсэн нь Ховдын залуусын сэтгэлд хүрсэн ажил болсныг мэдрэх сайхан байлаа.

Залуучууд маань ч тун хэрсүү болж. Өнөөдөр тэдэнд хэн гэнэт хайр зарлаж байна. харин хэн ямагт залуучуудтай хамт байсан бэ гэдгийг мэддэг аж.

Хэн залуучуудын төлөө юу хийсэн бэ, юу хийж байгаа вэ, бас юу хийж чадах вэ гэдгийг ч их сайн ойлгож байна.

ШинэХовд-ын хөтөч нь, ШинэХовд-ыг хөдөлгөгч хүч нь болсон залуучууддаа баярлалаа.

ЗАЛУУС Шинэ Ховд-оо БҮТЭЭНЭ !

ШИНЭ МЭДЭЭ