Дуут сумынхаа иргэд сонгогчидтой уулзалт хийлээ
2020.06.14
Улстөр

Дуут сумынхаа иргэд сонгогчидтой уулзалт хийлээ

УРИАНХАЙ түмэндээ Соёлын төвийг нэрт яруу найрагч Х.Эрдэнэбаатар агсны нэрэмжит болгосонд нь талархаж байна. 2011 онд Ховд аймгийн Нутгийн зөвлөлөөс Ховдоос анх удаа Болор цом хүртэж эгшиглэнт эхийн хишигт яруу найрагч болсон шүлэгчээ 1 өрөө байраар урамшуулж Монголдоо бичгийн хүний хөдөлмөрийг өндөр үнэлсэн анхны Нутгийн зөвлөл болж байсан түүхтэй.

Булган сүүлтэй их найрагчийнхаа араас Отгонбаяр, Жамбалдорж нар маань Болор цомын эзнээр тодорч Ховдчуудаа баярлуулсан билээ.

Ховдын түүчээ ОЗХ-ны АСК тэмцээнд манай Дуутын оюутан залуучууд тэргүүн байр эзэлсэн, Нутгийн зөвлөлөөс зохион байгуулсан Миний Ховд язгуур урлагийн наадамд бас л Дуутчууд маань тэргүүн байр эзэлсэн.

Дуут Нутгийн зөвлөлийн дэмжлэг санаачилгаар туульсын өргөөтэй болсон, өв тээгч Авирмэдийн Балдандорж, УГЗ туульч Баатаржав нар төрөн гарсан бахархам сайхан амжилтыг урианхай түмэн маань бичиглэсэн билээ.

Өнгөрсөн 4-н жилд эдийн засгаа сэргээж, иргэдийнхээ нийгмийн хамгаалалд чиглэсэн олон бодлого хэрэгжүүлсэн Ардын намын Мөрийн хөтөлбөр ирэх жилүүдэд хэрэгжүүлэх #ШИНЭ_ХОВД төслөө танилцууллаа.Дэд бүтцээрээ тэргүүлэгч аймаг болсон Ховдоо орлого олдог зардал хэмнэдэг аймаг болгохыг зорьж байна.

Түүний тулд үйлдвэржилтийг эрчимжүүлж ажлын байр нэмэгдүүлэхийг чухалчилж, сумандаа сайхан амьдрах боломж олгох бодлогыг алга ташин хүлээн авлаа.

Манай Дуутынхан #ШИНЭ_ХОВД хөтөлбөрийг бүрэн дүүрэн дэмжиж байгаагаа илэрхийллээ.

ШИНЭ ХОВДЫН ТӨЛӨӨ ХҮЧЭЭ НЭГТГЭСЭН ДУУТЧУУДДАА БАЯРЛАЛАА

ШИНЭ МЭДЭЭ