Ховд аймгийн Дөргөн сум Ховд, Увстай хатуу хучилттай замаар холбогдоно
2020.06.11
Улстөр

Ховд аймгийн Дөргөн сум Ховд, Увстай хатуу хучилттай замаар холбогдоно

Ховд аймгийн шилдэг сум Дөргөн сумынхаа иргэд сонгогчидтой уулзалт хийлээ.

Ардын нам эрх барьсан сүүлийн жилүүдэд Дөргөн суманд шинэ сургууль, цэцэрлэг, соёлын төв, нутгийн удирдлагын ордон баригдсан. Энэ бол ард иргэдээ алагчилдаггүй Ардын засгийн бодлогын бодит үр дүн юм.

Дөргөнчүүд Монгол Ардын Намын Мөрийн хөтөлбөрт туссан #НУТГИЙН #ЗАМ бодлогыг уухайлан дэмжиж байна.Энэ хүрээнд ирэх 4 жилд Ховд аймгийн төв болон Увсын Наранбулагтай хатуу хучилттай авто замаар холбогдох юм.

Дөргөнчүүд хүүхэд бүрд ХҮҮХДИЙН 100 МЯНГАН ТӨГРӨГ олгож байгаа, тус сумын малчдад ноолуурын урамшуулалд ХАГАС ТЭРБУМ төгрөг олгосон, хөгшдийн тэтгэврийн зээлийн хүүг бууруулж зээл тэглэсэн Ардын намыг талархан дэмжиж байна.

Ачаа даадаг Ардын нам, шинэ хөгжлийн түүчээ #ШИНЭ #ХОВД-ыг сонгож ХҮЧЭЭ НЭГТГЭЖ буй ДӨРГӨНЧҮҮДДЭЭ БАЯРЛАЛАА

ШИНЭ МЭДЭЭ