2017.06.01
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
“Өөрийгөө ялах марафон” гүйлтийн тэмцээн болов
2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгагдсан “Эрүүл хот”, “Спортлог Дарханчууд” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд“Өөрийгөө ялах марафон-2017” гүйлтийн тэмцээн болов.
Аймгийн ЗДТГ, “Зиг Заг” ХХК-тай хамтарч зохион байгуулсан тус тэмцээнд аймгийн ерөнхий боловсролын есөн сургуулийн 450 гаруй сурагч оролцож хурд хүчээ сорилоо. Тэмцээний нээлтэд аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, ЗДТГ-ын дарга Ч.Энхбат, ЭМГ-ын дарга Б.Батцэнгэл болон бусад албаны төлөөлөл оролцлоо. Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, хүүхэд залуучуудад бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжил олгох зорилгоор зохион байгуулж байгаа тухай аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат нээлийн үеэр хэлсэн үгэндээ онцлов.
Тэмцээний эрэгтэй төрөлд нэгдүгээр сургуулийн сурагч Д.Мягмарсүрэн, н.Анхбаяр, н.Адилбиш нар эхний гурван байр эзэлсэн бол эмэгтэй төрөлд 16 дугаар сургуулийн Б.Номин-Эрдэнэ түрүүлсэн бол дөрөвдүгээр сургуулийнн.Хонгорзул, н.Хулан нар удаах байр эзлэв. 2004 оноос хойш явагдаж байгаа энэхүү тэмцээнд жил бүр оролцох иргэдийн тоо нэмэгдсээр байгааг зохион байгуулагчид хэлсэн юм.
ШИНЭ МЭДЭЭ
Инфляци өсөлттэй үед татвар нэмэх нь зөв үү?
2017.12.18
Найрамдлын дархан лиг 2017 эхэллээ
2017.11.23