УИХ-ын гишүүн Б.Жавхлан тойрогтоо ажиллаж байна
2020.03.31
Орон нутгийн хөгжил

УИХ-ын гишүүн Б.Жавхлан тойрогтоо ажиллаж байна

УИХ-ын гишүүн Б.Жавхлан энэ өдрүүдэд Дархан-Уул аймгийн 44-р тойрогийнхоо иргэдтэй уулзаж, 2019 онд тус аймагт хийгдэж бүтээн байгуулалтын ажилтай танилцаж байна.

Тэрбээр, гуравдугаар сарын 29-өөс эхлэн тойргийн хороодын иргэдтэй уулзаж, тэдний саналыг сонсох, их хурлаар батлагдсан шинэ хуулиудыг таниулах уулзалт хийсэн юм. Мөн Дархан-Уул аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа хэд хэдэн чухал бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Орон сууцны нэг давхарт багийн хөгжлийн төвүүд байрлан иргэддээ төрийн үйлчилгээг хүргэдэг.

Гэвч зарим тохиолдолд иргэд багийн төвөө олохгүй байх, хурал цуглаан зохион байгуулахад өрөө танхим хүрэлцдэггүй гээд бэрхшээлүүд олон байдаг учраас өнгөрсөн 2018 онд улсын төсөвт Дархан сумын 11,12,15 дугаар багийн төвийн барилга угсралтын ажлын төсвийг суулгаж, барилгын ажлыг эхлүүлжээ. “СБМ” ХХК-ийн гүйцэтгэж байгаа багийн төвийн барилгын ажлууд өнөөдрийн байдлаар 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ сардаа багтаан уг төвүүд ашиглалтад орж иргэд тохилог, ая тухтай газраас төрийн үйлчилгээг авах боломжтой болох юм.  Мөн 2019-2020 онд шинээр нийт найман байршилд төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн барилгыг ашиглалтад оруулах аж.

2018 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлууд:

  • Төрийн үйлчилгээний нэгдсэн төв (Дархан сумын 11, 12 дугаар баг)
  • Төрийн үйлчилгээний нэгдсэн төв (Дархан сумын 15 дугаар баг)
  • Дархан-Уул аймгийн Төрөх эмнэлэгийн өргөтгөл (50 ортой эмнэлэг)
  • 16 давхарын барилгын лифт шинэчлэл 
  • Спорт комплекс (2200 хүний суудалтай цогцолбор)

Дарханчууд төдийгүй Монголчуудын дунд хүлээлт үүсгээд буй "Спорт цогцолбор"-ын барилгын ажлын эхний ээлжийг арваннэгдүгээр сард ашиглалтанд оруулахаар төлөвлөөд байна. Хүүхэд, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, олон улсын болон дотоодын тэмцээн уралдаан зохион байгуулах спортын заал, цогцолбор дутмаг асуудал аймагт бүрт бий. Тэгвэл Дархандаа төдийгүй улсдаа жишиг болохуйц энэхүү цогцолбор ашиглалтад орсноор хүүхэд, залуучууд олон улсын дотоод тэмцээн зохион байгуулах, чөлөөт цагаа боловсон өнгөрүүлэх боломж бүрдэх юм. Тэгвэл энэхүү барилгын ажлын явцтай УИХ-ын гишүүн Б.Жавхлан танилцсан байна.

ШИНЭ МЭДЭЭ