МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.05.15
Эрүүл мэнд

Д.Сарангэрэл: АШУҮИС-ийн эмнэлэгийг хувьчлах боломж огт байхгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.05.15\ хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж баталлаа. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл

Хэн ийм буруу ойлголт өгснийг мэдэхгүй байна. Японы ард түмний тусламжаар барисан энэ эмнэлэгийг хувьчлах боломж огт байхгүй. Жайка байгууллага болон Японы эрдэмтэд 3-5 жилийн хугацаанд өөрсдөө энд ажиллаж менежментийг нь хийнэ. 

Баянзүрх дүүргийн зарим хорооны иргэдээс гадна үндэсний хэмжээнд нэн шаардлагатай лавлагаа түвшины эмнэлэгийн тусламж үйлчилгээ авах боломж бүрдэнэ. Энэ эмнэлэг аль ч яамны харъяа байлаа гээд хэн нэгэн хувьчлах боломж огт байхгүй. Хувьчлах асуудлыг ямар нэгэн яам ч мэддэг зүйл биш. УИХ-аар орох ёстой. 4 жилийн хугацаанд АШУҮИС-ийн эмнэлэгийг хувьчлах асуудал ороогүй гэдгийг мэдэх учиртай. 

ШИНЭ МЭДЭЭ