2020.05.08
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт
Х.Нямбаатар: Хот засаг, захиргааны чиг үүргийг өөрөө зохицуулдаг байх хэрэгтэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.05.08\ нэгдсэн хуралдаанаар “Хот байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар
2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн нэг дэвшил бол хот суурин газрын бий болгох, хот суурингуудад засаг захиргаа, нутаг дэвсгэрийн зарим чиг үүргийг шилжүүлэх асуудал орж ирсэн. Өнөөдрийн энэхүү шийдвэрийг дэмжиж байна.
Энэ шинээр байгуулагдах хоёр хотууд орчин үеийн хотын түвшинд аваачиж хөгжүүлэхийн тулд засаг, захиргааны зарим чиг үүргийг сумаас авахгүй, хот нь өөртөө шингээсэн байдлаар зохицуулна гэж харж байгаа. Энэ асуудлыг хэзээ оруулах вэ. Хотууд хөгжөөгүй гол шалтгаан энэ.
Ажлын хэсэг: Хот байгуулахад шаардлагатай эрх зүй, бүтээн байгуулалттай холбоотой нийтдээ найман бүлэг 170 гаруй ажлыг хийхээр төлөвлөсөн байгаа. Үүний дагуу хот байгуулах шийдвэр гарснаар дараагийн ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдээд явах юм.
ШИНЭ МЭДЭЭ
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдэгдэл хийлээ
2020.12.15
ХЗБХ: 2024 он хүртэл боловсронгуй болгоно
2020.12.09