2020.05.07
Эдийн засаг, Худалдаа

Б.Саранчимэг: 2050 он гэхэд цөлжилт, газрын доройтол буурахгүй ажлууд үр дүнд хүрэхгүй байхвий

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.05.07\ хуралдаанаар  “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай”  тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг

“Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалд манай улсын хөгжлийн урт хугацааны зорилтуудыг бүрэн дүүрэн оруулж чаджээ.

Үзэл баримтлалын 6 дугаар бүлгийн Ногоон хөгжил хэсэгт олон арга хэмжээг тусгасан байна. Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр, Ногоон хэрэм хөтөлбөр хэрэгжүүлнэ гэсэн байна. 

Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр хэрэгжээд 10 жил, Ногоон хэрэм хөтөлбөр хөтөлбөр хэрэгжээд 15 жил болж тодорхой ажлууд хийгдэж байгаа ч үр дүн сайн биш байгаа. Тиймээс 2050 гэхэд цөлжилт газрын доройтол буурахгүй үр дүнд хүрэхгүй байх юм биш биз дээ. Энэ дээр ямар механизмууд тусгасан байгаа вэ ямар үр дүнд хүрнэ гэж харж байгаа вэ. 

ШИНЭ МЭДЭЭ