МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.05.05
Эдийн засаг, Худалдаа

Б.Баттөмөр: Монголын хөгжлийн загварыг тодорхой болгох хэрэгтэй

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн  /2020.05.05/ хуралдаанаар Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр 2020.04.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр

Чөлөөт эдийн засгийн нийгэмд шилжээд 30 жил болсон. Ололтууд олон байсан ч түүнээс илүү алдаа дутагдалтай байсан гэсэн дүгнэлтийг хийж байгаа. 567 бодлогын бичиг баримт байсан хэрэгжсэн нэг ч зүйл байхгүй. 

Бидэнд хөгжлийн асар том потенциал байгаа. Том харж, том сэтгэх хэрэгтэй байна. Бид хэнийг ч орхигдуулахгүй гэсэн уриатай хөгжих боломжтой. 2050 зорилтод хүрэхийн тулд ямар арга загварыг сонгож байгаа вэ? Стратегийн ордуудыг төрийн өмчит болгож аажмаар хувьчилбал энэ загвар хэр санагдаж байна вэ. 

ШИНЭ МЭДЭЭ