2020.05.01
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт
Д.Сумъяабазар: Эдийн засгийн гол салбараа битгий улс төржүүлээч ээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.05.01\ хуралдаан 10.05 цагт эхэллээ. Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар
Аливаа зүйлийг хар цагааныг бид ялгаж ойлгох ёстой. Уул уурхай гэдэг бүх зүйл нь харлачихсан дүүрчихсэн салбар биш. Манай эдийн засгийн салбарын гол түшиц багана болж байгаа чухал салбар. Аливаа зүйлийг тодорхой тоогоор ярьж байх хэрэгтэй. Ялангуяа түрүүн Х.Болорчулуун гишүүний хэлсэн шиг маш их гэж байхгүй. Хязгааргүй гэж байгаа. Төрийн хяналтад байхгүй юм шиг яриад байна. Төрийн хяналтад байгаа.
Илтэд хууль бусаар олгосон гэж яриад байна. Хууль бус олгосон тусгай зөвшөөрөл гэж байхгүй. Олгосон тусгай зөвшөөрөл шаардлага хангаж ажиллахгүй бол цуцалдаг. Нийгэмд буруу зөрүү мэдээлэл битгий тараагаад байгаач ээ. Сонгууль дөхөж байгааг ойлгож байна. Эдийн засгийн гол салбараа битгий улс төржүүлээч ээ.