МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.05.01
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Ё.Баатарбилэг: Булган уулыг ангиалал ахиулж тусгай хамгаалалтад авах боломжтой юу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.05.01\ хуралдаан 10.05 цагт эхэллээ. Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.  

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

Архангай аймгийн төв Эрдэнэбулган суманд байдаг Булган уул 1965 онд Ардын их хурлын тэргүүлэгчдийн зарлигаар Дархан цаазтай болж байсан, 1995 оны УИХ-ын  26-р тогтоолоор Дархан цаазат ангиллыг байхгүй болгосон. Булган уул соёлын өв агуулсан, байгалын өвөрмөц тогтоцтой, нутгийн шүтээн уул. Н.Цэрэнбат сайдад Архангайн 3 гишүүн санал хүргэсэн удахгүй хуулийн төсөл боловсруулсан өргөн барина. Булган уулыг ангилал ахиулж тусгай хамгаалалтад авах боломжтой юу.

Дархан цаазтай газар нутгийн захиргаа тухайн газар нутгаа аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэх нь биш хориод байна. Үнэхээр хамгаалаад байгаа юм уу гэхээр хамгаалагдаж байгаа зүйл байхгүй эвдэгдэж сүйтгээд тоногдоод түүх соёлын өв нь элэгддэг. Хамгаалалтын арга механизм дээрээ анхаарч арай өөр болгохгүй бол хоцрогдоод байна. Дархан цаазтай газар нутгаар дамжиж түүх соёл аялал жуулчлал хөгждөг. Аль ч  улс оронд дархан цаазтай газар төлбөрөө төлөөд үзэж харахад чөлөөтэй байдаг. Манайд л хамгаалж байна гээд хаагаад хориод байдаг.

Түүний асуултад УИХ-ын гишүүн Х.Болорчулуун хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ