2020.04.29
Эдийн засаг, Худалдаа
Д.Сарангэрэл: Түрээсийн орон сууцны 80 гаруй хувийг эрүүл мэндийн салбарынханд хувиарлах хэрэгтэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.04.29\ нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилсан сэргийлэх, цахим шилжилт хийх арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл
Тогтоолын төслийг боловсруулсан гишүүдэд талархаж байна. Гэхдээ тогтоолын төсөлд анх байснаараа эмч, эмнэлгийн ажилтан, төрийн тусгай албан хаагч гэх нь зүйтэй санагдаж байна.
Цагдаа, онцгой зэрэг байгууллагууд эрүүл мэндийн салбарынхнаас илүү алба хаагчдынхаа нийгмийн асуудалд анхаардаг. 4,000 орон сууцанд төрийн албан хаагчдын оруулна гэж байна. Үүний 80 хувьд нь эрүүл мэндийн салбарынхныг хамруулах хэрэгтэй. Бусад салбарынхан өөр өөрсдийн салбарын орон сууцжуулах хөтөлбөрт тодорхой хэмжээнд хамрагддаг. Эрүүл мэндийн салбарынхны хувьд ийм боломж байдаггүй. Үүнийг УИХ-ын дарга анхааралдаа аваасай гэж хүсэж байна.
Түрээсийн байранд ороод түрээсээ төлсөөр байгаад орон сууцаа худалдаж авах боломжийг нээж өгөх нөхцөлтэй юм билээ. Энэ асуудал эрүүл мэндийн салбарынханд ус агаар мэт хэрэгтэй байна.
ШИНЭ МЭДЭЭ
БОАЖЯ 2020 оны онцлох ажлаа тайлагнаж байна
2020.12.30