2020.04.24
Улстөр

Улсын Их Хурлын цаг

Цар тахлын үед УИХ ямар хууль тогтоомж хэлэлцэж байгаа болон үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлттөнд нийцүүлэн хоёр хуулийг хэлэлцэж эхэллээ. 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нарын өргөн барисан Цар тахлаас урьдчилан сэргийлэх, дэмжлэг үзүүлэх тухай хуулийн төслийг пүрэв гарагийн чуулганаар хэлэлцлээ. Монгол Улсын хэмжээнд цар тахалт өвчин гарсан тохиолдолд хүн амыг халдварт өвчнөөс хамгаалах,урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх чиглэлээр Монгол Улсын хууль тогтоомжын хүрээнд эрхзүйн зохицуулалт хангалтгүй байна хэмээн хууль санаачлагчид үзэж уг хуулийг төслийг боловсруулжээ. 

Монгол Улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд нийцүүлэн УИХ-ын гишүүний бүрэн эрх болон гишүүний тангаргыг өөрчлөн найруулж, УИХ-ын гишүүнийг эргүүлэн татахтай холбоотой зохицуулалтыг шинээр тусгаснаас гадна Монгол Улсын үндсэн хуулийн 22-р зүйлд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу УИХ-ын нэгэн бүрэн эрхэт хугацаанаасаа өмнө дуусгавар болох зохицуулалтыг боловсронгуй болгожээ. 

ШИНЭ МЭДЭЭ