2020.04.23
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Б.Бат-Эрдэнэ: Оюутан цэрэгтэй адил цэргийн бэлтгэл сургуулилтаар залуусыг амьдралд бэлтгэх, төлөвшүүлэх шаардлагатай

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.04.23\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхыг хэлэлцэж дэмжлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Хуулийн төслийг дэмжиж байна. Монгол үндэстэн хүчирхэг байсны нууц уламжлалт үндэсний биеийн тамир. Оюутан цэрэгтэй ижил хэмжээнд малчин цэрэг гэдэг юм уу өөр олон  бэлтгэл сургуулилтаар залуусыг амьдралд бэлтгэх, төлөвшүүлэх шаардлагатай. Залуусыг цэргийн албаар дамжуулж, бие сэтгэлийг нь бэлтгэх шаардлага байна. Цэргийн алба хааж буй хүүхдүүд томоохон бүтээн байгуулалтын ажилд оролцож, хөдөлмөрч, ажилсаг чанар дээр тулгуурлаж хүн болгох нь чухал.  Авч байгаа цалин хөлс нь тогтмол. Хууль эрх зүйн орчиноор дэмжсэн байвал сайн байна.  

ШИНЭ МЭДЭЭ