2020.04.23
Эрүүл мэнд

Б.Бат-Эрдэнэ: Гадаадад амьдарч байгаа иргэд Монгол дахь хадгаламжийн мөнгөө авахад хүндрэлтэй байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.04.23\ нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Байдал хүндрээд ирэх юм бол зайлшгүй хүнёсний хэрэгцээгээр хангах тал дээр анхаарах хэрэгтэй. Гадаадад байгаа иргэд маань дотоодын банкуудад хадгаламжтай юм байна. Хадгаламжаа авъя гэхээр мөнгийг нь өгөхгүй байгаа асуудлаар гадаадаас иргэд хандаж байна. Тэнд нөхцөл байдал хүнд хадгаламжийн мөнгөө татаж авах гэхээр гацчихсан ийм асуудлыг яах вэ. Иргэд өнөөдөр өндөр ухамсартай харьцангуй сайн байгаа. Бусад сошил харилцааг нь нээлттэй үлдээсэн нь зөв байх.

Цар тахал хяналтаас нь  гарсан  улс орнуудыг харахад шийдвэр гаргах түвшний хүмүүс нь хайхрамжгүй, хэнэггүй байсантай холбоотой байна. УОК-оос гаргасан шийдвэрийг иргэд сахиж биелүүлж байгаа ч УИХ-ын гишүүд, эрх мэдэлтэй, дарга сайд нарт хэн хариуцлага тооцох юм бэ. Үүнийг хуульдаа нарийвчлан тусгах шаардлагатай.Хуулийг хүн бүр дагах ёстой.

Түүний асуултанд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ