2020.04.23
Эрүүл мэнд
Б.Саранчимэг: Өвчтөний хувийн мэдээллийн нууцлалын тал дээр анхаарах ёстой
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.04.23\ нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:
Өвчний голомтод ажиллаж байгаа бүх хүмүүстээ маш их талархаж байна. Хуулийн төсөлд өндөржүүлсэн болоод бүх нийтийн бэлэн байдал гэж заасан байгаа яг энэ байдалд юу хийгдэх вэ ямар арга хэмжээ авах вэ гэдэг тодорхой заагдсан байгаа. Одоо орж ирж байгаа хуулийн төсөл дээр яг юу хийгдэх вэ гэдэг нь тодорхой заагдаагүй бөгөөд цар тахлын үед хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг дурдсан байна. Мөн хувь хүний өвчлөлийн нууцлалын талаар оруулсан уу. Өвчтөний хувийн мэдээллийн нууцлалын тал дээр анхаарах ёстой
Түүний асуултанд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
Генетикийн нөөцийн тухай хууль батлагдлаа
2021.12.16