2020.04.08
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Ж.Энхбаяр: Улаанбаатар хотын төвлөрсөн дулааны төлөвлөлтийг хэрхэн хийх вэ?

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр /2020.04.08/-ийн хуралдаанаар Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциац хооронд байгуулах “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх” Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэн, соёрхон батлахыг дэмжлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр 

Зээл баталж өгөөд л байдаг. Гэвч асуудал шийдэгдэхгүй байна. Дулаан хангамжын нийт системийн 40 хувийн ашиглалтын хугацаа дуусаад 20-иос 30 жил болсон. Үүнтэй холбоотой байнгын саатал гэмтэл гарч дулаан хангамжын найдвартай байдал алдагдаж байгаа.

Ганц дулаан хангамж бус эрчим хүчний, усны хангамж, цэвэрлэх байгууламжын асуудал байна. Даац нь хэтрээд удаж байгаа. Хэдий хүртэл Улаанбаатар тэлэх юм бэ?  Өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг ханган, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд ямар хөрөнгийн, хэдэн төгрөгийн хэрэгцээ шаардлага байна вэ, тооцоолол байна уу

ШИНЭ МЭДЭЭ