МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.04.08
Эдийн засаг, Худалдаа

Ё.Баатарбилэг: Төрийн их, дээд сургуулиуд НДШ-ийн хөнгөлөлтөд хамрагдах зайлшгүй шаардлага бий болсон

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн (2020.04.08) цахим хуралдаанаар Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай тогтоолын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж дэмжлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг

НДШ-ийн хөнгөлөлтөд хувийн  сургуулиуд орж байгаа. Төрийн өмчийн их дээд сургуулиуд хамрагдах боломжгүй байдлаар томьёологдсон байгаа. Зарчмын зөрүүтэй саналын томёолол орж ирэх байх. 

 Төрийн өмчит их, дээд сургуулиуд зайлшгүй хамрагдахаас өөр аргагүй болсон. Санхүүгийн нөхцөл хүндэрсэн цалингаа тавиад яваад байгаа болохоор НДШ-ийн хөнгөлөлтөд хамрагдах зайлшгүй шаардлага бий болсон.

ШИНЭ МЭДЭЭ