2020.04.07
Эдийн засаг, Худалдаа

Б.Саранчимэг: Эрүүл мэндийн салбарын ажилчид, цагдаа, онцгой байдлын албан хаагчдын цалин хангамжийг нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2020.04.07)  хуралдаанаар Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай, Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай, Олон Улсын гэрээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг

Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай  тогтоолын төсөл дагалдан орж ирж байгаа хуулийн төслүүдийг хэлэлцэж байгааг дэмжиж байгаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй Монгол Улсын засгийн газар маш шийдэмгий арга хэмжээ авсаны үр дүнд өнөөдөр хяналтдаа авч чадсан байгаад талархалтай байна. Саяхан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн салбарт ажиллагсдадаа хүндэтгэх өдөр болгон зарлаж  тэмдэглэхээр тохирсон ард иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд зогсож өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж байгаа нийт эмч сувилагчиддаа баярын мэнд хүргэж байна. 

Энэхүү хуулийн төсөлд ААН, иргэдээ дэмжсэн олон чухал шийдвэрүүдийг гаргах гэж байна. Монголд өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойш өдөр шөнөгүй ажиллаж байгаа эмнэлгийн ажилчид, сувилагчид, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналтынханд анхаарах тэдний цалин орлогыг нэмэгдүүлэхэд арга хэмжээ авах талаар хотын дарга өчигдөр ярьсан байсан. Засгийн газраас энэ тал дээр шийдвэр гаргаж байгаа юу? Мөн ипотекийн зээлийн хүүг бууруулах боломжтой байгаа юу? 

ШИНЭ МЭДЭЭ