2020.03.24
Орон нутгийн хөгжил
Өвөрхангай аймаг дахь МСҮТ тоног төхөөрөмжтэй боллоо
Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамнаас Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл”-ийн хүрээнд Өвөрхангай аймаг дахь Политехник Коллежийн "Хүлэмжийн аж ахуйн фермер", "Хүнсний ногооны фермер" мэргэжлүүдийн хичээл сургалтад шаардлагатай 50-н нэр төрлийн 47,524,500 (Дөчин долоон сая таван зуун хорин дөрвөн мянга таван зуу) төгрөгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслүүдээр хангалаа.
Энэхүү тоног төхөөрөмжөөр хангагдсанаар ур чадвартай, мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд бидэнд томоохон хөрөнгө оруулалт болж байна.
МСҮТ-ийн хамт олноос Бидний ажлыг дэмжин багш суралцагчдыг шинэ тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангаж сургалтын орчин нөхцөлийг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулж буй Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны хамт олонд талархал дэвшүүлж ажлын амжилт хүслээ.
ШИНЭ МЭДЭЭ
Нэгдүгээр тойрогт, гурван сайд хүч үзнэ
2024.05.21
Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулна
2023.07.06
Дархлаажуулалтын товлолд шинээр вакцин нэмнэ
2023.07.05
Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулна
2023.06.29